БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ.

Японы Засгийн газар 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын /АЦС/, цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг албан ёсоор зөвшөөрчээ.

NHK телевизээр мэдээлснээр, ийм шийдвэрийг Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэргүүтэй холбогдох яам, байгууллагуудын дарга нарын хурлаас гаргажээ.

Японы Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар "Фүкүшима-1" АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлыг аюулгүй гүйцэтгэх баталгааг гаргана.

“Эвдэрсэн реакторуудыг дахин ашиглахын тулд усыг далайд асгах шаардлагатай байна. Засгийн газар энэ ажлын аюулгүй байдлыг хангаж, буруу мэдээлэл тараасны улмаас хохирол учрахгүй байх бүхий л арга хэмжээг авна” гэж тэрбээр хэлжээ.

АЦС-ын усыг далайд асгах бэлтгэх ажил хоёр жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд нэмэлт тоног төхөөрөмжийг бэлтгэж шалгах зэрэг ажлыг гүйцэтгэх аж. Одоо “Фүкүшима 1” станцын нөөцлүүр саванд аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч  цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгджээ.

Харин Фүкүшима мужийн иргэд болон Японы загас агнуурын салбарынхан бохирдолтой усыг далайд асгахыг эсэргүүцэж буй юм. Загас агнуурын холбооны дарга өмнө нь Ерөнхий сайд Сүгатай уулзахдаа цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. 

Түүнчлэн БНХАУ, БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ. 2021-04-13

АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ. 2021-04-13

Японы Ерөнхий сайд энэ сарын 15-18-нд АНУ-д айлчилна 2021-04-13

Энэтхэг “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов. 2021-04-13

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээ болно 2021-04-13

БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ. 2021-04-13

Олимпын бамбарын буухиа хүн ам шигүү суурьшсан Осака мужид үзэгчгүйгээр эхэлжээ 2021-04-13

БНХАУ Японд эсэргүүцлээ илэрхийлжээ 2021-04-13

“Газпром” Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг баталжээ 2021-04-13

БНХАУ-ын Фужянь мужийн Шаньган тойргоос “үлэг гүрвэлийн бүжгийн талбай” илрүүлжээ. 2021-04-13

Сент-Винсент арлын Ла Суфриер галт уул дахин дэлбэрч магадгүй 2021-04-13