АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ.

АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ.

Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ой тохиож буй үед АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ.

Анхны эмэгтэй сансрын нисгэгч хэмээн АНЭУ-ын түүхэндээ бичигдсэн Нура аль-Матрооши нь Мохаммед бин Рашидагийн нэрэмжит Сансрын төвийн сансрын нисгэгчдийн хөтөлбөрт хамрагдсан хоёр хүний нэг аж. Энэ тухай АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч Мохаммед бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ илгээсэн 4000 гаруй хүнээс тэрбээр Мохаммед Аль-Муллагийн хамтаар сонгогджээ.

“Өнөөдөр миний хувьд мартагдашгүй мөч тохиож байна. Би ард түмэндээ үүрд дурсагдах түүхэн мөч, ололт амжилтыг үлдээхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө” хэмээн аль-Матрооши “Twitter” хуудсандаа тэмдэглэсэн байна.

Сансрын нисгэгч аль-Матрооши нь 1993 онд төрсөн бөгөөд АНЭУ-ын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Бага наснаасаа л сансар огторгуйг мөрөөддөг байснаа дурсан ярьсан тэрбээр Үндэсний газрын тосны барилга байгууламж угсралтын корпорацид инженерээр ажилладаг байна. 

Харин 1988 онд төрсөн Аль-Мулла нь арилжааны нисгэгчээс гадна Дубай хотын цагдаагийн газарт нисгэгчээр ажилладаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо 2021-04-12

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан 2021-04-12

Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна 2021-04-12

ОУСС-аас хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ 2021-04-12

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ. 2021-04-13

АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ. 2021-04-13

Японы Ерөнхий сайд энэ сарын 15-18-нд АНУ-д айлчилна 2021-04-13

Энэтхэг “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов. 2021-04-13

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээ болно 2021-04-13

БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ. 2021-04-13

Олимпын бамбарын буухиа хүн ам шигүү суурьшсан Осака мужид үзэгчгүйгээр эхэлжээ 2021-04-13