“Газпром” Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг баталжээ

“Газпром” Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг баталжээ

ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг /ТЭЗС/ баталсан тухай "Газпром" компани мэдээлжээ.

“ТЭЗС-ны хүрээнд төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсрууллаа. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илүү тохиромжтой маршрутыг тодорхойлж, түүний урт, диаметр, ашиглалтын даралт, шахагч станцуудын тоог гаргасан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн зохих үр ашгаа өгөх урьдчилсан тооцоо гарсан” гэж мэдээлэлд дурджээ.

“Союз Восток” хий дамжуулах хоолой тавих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаасан техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ урьд нь төлөвлөсний дагуу энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусна.

Энэхүү ТЭЗҮ-ийг 2021 оны эхээр Монгол Улсад бүртгүүлсэн "Газопровод Союз Восток" тусгай зориулалтын компани боловсруулж байна. Тус компанийг "Союз Восток" хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилгоор байгуулсан юм.

ОХУ-ын  "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар 2019 оны 12 дугаар сард харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталсан юм. 

“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэг “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов. 2021-04-13

Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээ болно 2021-04-13

БНСУ-ын Гадаад хэргийн яамд цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлжээ. 2021-04-13

Олимпын бамбарын буухиа хүн ам шигүү суурьшсан Осака мужид үзэгчгүйгээр эхэлжээ 2021-04-13

БНХАУ Японд эсэргүүцлээ илэрхийлжээ 2021-04-13

“Газпром” Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг баталжээ 2021-04-13

БНХАУ-ын Фужянь мужийн Шаньган тойргоос “үлэг гүрвэлийн бүжгийн талбай” илрүүлжээ. 2021-04-13

Сент-Винсент арлын Ла Суфриер галт уул дахин дэлбэрч магадгүй 2021-04-13

“Alibaba” компанид торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө 2 тэрбум 3 сая ам.доллароор өссөн 2021-04-13

Биткоины ханш 62 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.  2021-04-13

Залуу тэрбумтнуудын тоо өнгөрсөн оныхоос 26-аар нэмэгдэж, 79 болжээ. 2021-04-13