Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна

Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дижитал юанийг ашиглахтай холбоотой БНХАУ-ын төлөвлөгөөний талаар мэдээлэл цуглуулж байгаа гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Сангийн яам, Төрийн департамент, Пентагон болон Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд дижитал юанийг ашигласнаас “учрах үр дагаврыг тодруулах” ажлыг эрчимжүүлжээ. АНУ-ын зарим албан тушаалтан Бээжин энэ валютыг дэлхийн зах зээл дээр ам.долларын гүйцэтгэх үүргийг багасгах зорилгоор ашиглаж магадгүй гэж эмээж байгаа аж. 

Ялангуяа Америкийн тал "дижитал юанийг хэрхэн тараах, түүний тусламжтайгаар АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой эсэхийг сонирхож байна" гэж “Bloomberg” -ийн мэдээлэлд дурджээ. 

Жо Байдены засаг захиргаа одоогоор "Хятадын дижитал валютын аюултай тэмцэх арга хэмжээ" төлөвлөөгүй байна гэж эх сурвалжууд хэлжээ. Үүний зэрэгцээ Вашингтон "дижитал доллар бий болгох боломжийг" илүү их сонирхож эхэлсэн гэнэ. 

БНХАУ нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм. Дижитал юанийг үүрэн холбооны дохио, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтой байж магадгүй байна. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны (Төв банк) мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн тус улсын янз бүрийн хотуудад дижитал юанийн дотоодын хаалттай туршилтыг явуулж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ. 2021-04-12

“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна. 2021-04-12

В.Путин сансрын анхны нисэгчийн газардсан газарт очно. 2021-04-12

Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо 2021-04-12

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан 2021-04-12

Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна 2021-04-12

ОУСС-аас хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ 2021-04-12

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ. 2021-04-13

АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ. 2021-04-13

Японы Ерөнхий сайд энэ сарын 15-18-нд АНУ-д айлчилна 2021-04-13

Энэтхэг “Спутник V” вакциныг бүртгэсэн хамгийн олон хүн амтай улс болов. 2021-04-13