“Alibaba” компанид торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө 2 тэрбум 3 сая ам.доллароор өссөн
Хятадын эрх баригчид үүсгэн байгуулсан “Alibaba” компанид нь 2 тэрбум 78 сая ам.долларын торгууль ногдуулсны дараа Жек Магийн хөрөнгө 2 тэрбум 3 сая ам.доллароор өссөн байна.
“Alibaba”-д торгууль ногдуулсны дараа АНУ-д тус компанийн хувьцаа сүүлийн дөрвөн жилд өсөж байгаагүйгээр буюу 9.3 хувиар өсжээ.
Одоо Жек Ма “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад 52 тэрбум 1 сая ам.долларын хөрөнгөөрөө 25 дугаарт бичигдэж байна.
“Alibaba” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулснаа Хятадын эрх баригчид дөрөвдүгээр сарын 10-нд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.