В.Путин, Ж.Байден нар утсаар ярьжээ.

В.Путин, Ж.Байден нар утсаар ярьжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ ойрын саруудад биечлэн уулзах боломжийг хэлэлцжээ.

Ж.Байден үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр дахь удаагаа хоёр улсын удирдагчид ийнхүү утсаар ярьсан байна. Өмнө нь тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар 1 дүгээр сарын 26-нд утсаар ярьсан юм.

Уулзалт хийх боломж

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Байден ойрын саруудад "гуравдагч оронд" биечлэн уулзахыг В.Путинд санал болгожээ. Кремлийн хэвлэлийн алба өндөр дээд хэмжээнд уулзалт хийх боломжийг судлах Америкийн Ерөнхийлөгчийн саналыг батлан мэдэгдэв.

Олон улсын тогтвортой байдал

Олон улсын тогтвортой байдлыг хангах чухал чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа талууд илэрхийлэхийн сацуу АНУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг хэвийн болгох, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг зарим асуудлаар тогтвортой, урьдчилсан хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Харин Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Төрийн тэргүүний стратегийн тогтвортой байдлын асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгааг нь батлан мэдэгджээ. Үүний зэрэгцээ АНУ үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгийг Ж.Байден тодорхой ойлгуулсан хэмээн мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.