Биткоины ханш 62 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.
Биткоины ханш гуравдугаар сарын 13-наас хойш анх удаа 62 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.
Арилжааны хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог “Binance” криптовалютын бирж дээр уг криптовалют 3.1 хувиар өсөж, 62 700 ам.долларт хүрсэн байна. Харин 20 гаруй биржийн дундаж үнийг тооцдог “CoinMarketCap” цахим хуудаст мэдээлснээр, биткоин 62 600 ам.долларт хүрч, 2.84 хувиар өсжээ.
Гуравдугаар сарын 13-нд биткоин 61 844 ам.доллар болж өссөнийхөө дараа буурч эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 25-нд 50 427 ам.долларт хүрч, 23 орчим хувиар унасан юм.
Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткоин “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткоиныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткоины олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.