АНУ, БНХАУ уур амьсгалын асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ
АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар хамтарсан мэдэгдэл гаргаж, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Төрийн департаментын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри, БНХАУ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Се Жэньхуа нарын уулзалтын дараа уг баримт бичгийг баталсан байна.
"АНУ, БНХАУ уур амьсгалын хямралыг даван туулахын тулд өөр хоорондоо болон дэлхийн бусад улс оронтой урьдын адил хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бусад улстай хамтран ажиллана" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Мэдэгдэлд мөн 11 дүгээр сард Глазго хотод болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурлын өмнө хоёр улс хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх стратегиа боловсруулахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.