Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв.

Жорж Флойдыг хөнөөсөн цагдааг буруутай гэж үзэв.

АНУ-ын Миннеаполис хотын шүүх цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг хар арьст Жорж флойдын амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шовиныг аллагын бүх гурван зүйл заалтаар буруутай гэж үзсэн байна. Тэрбээр шүүхийн шийдвэрийг тайван хүлээж авчээ. Ингэснээр Шовинд 40 жил хорих ял ногдуулах боломжтой. Ялын хэмжээ хоёр сарын дараа тодорхой болох аж.

Тэрбээр шүүхийн шийдвэр гартал батлан даалтад байсан бол өдгөө ялын тогтоолыг хорих газар хүлээх юм.

Африк гаралтай Жорж Флойдын аллагын хэргийн ялын дүгнэлт нь урагш хийж буй чухал алхам гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Энэ нь Америкт шударга ёсны зүг хийж буй асар том алхам болох боломжтой гэж тэрбээр онцолсон байна.

Түүний хэлснээр, хэн ч хуулийн дээр байх ёсгүй ба ялын энэ дүгнэлт эл дохиог илэрхийлж байна гэж Байден мэдэгджээ.

Шүүх ялын дүгнэлт гаргасны дараа Жо Байден, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар талийгаач Жорж Флойдын ахтай утсаар ярьсан байна.

Цагдаагийн алба хаагч асан Дерек Шовиныг Флойдыг баривчлах үеэр  амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Хэрэг явдал 2020 оны тавдугаар сард гарч, олон нийтийн дунд шуугиан тарьсан билээ. АНУ төдийгүй дэлхийн олон улс оронд цагдаа нарын хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан гарсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.