Их Британийн Хатан хаан Елизавета II буюу Елизавета Александра Мария өнөөдөр 95 нас хүрч байна.
Их Британийн Хатан хаан Елизавета II буюу Елизавета Александра Мария өнөөдөр 95 нас хүрч байна.
Хатан хаан мөн Хамтын Нөхөрлөлийн орнуудын тэргүүн бөгөөд Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис албан ёсоор түүний мэдэлд байдаг.
Бид түүний гэрэл зураг, бичлэгийг хар багаасаа л үзэж байсан. Гэхдээ түүний талаар мэддэг билүү? Ингээд бид Хатан хаан паспорттой эсэх, ямар архи уудаг гээд таны мэдэхгүй 30 баримтыг танилцуулж байна.
1. Хатан хаан хочтой
Эрхэм дээдэс хоёр хочтой байсан. Эхнийх нь Лилибет. Хатан хаан хэлд орж амжаагүй, жаахан байхад нь гэрийнхэн нь өгсөн хоч. Эзэн хаан Георг VI охидынхоо талаар "Лилибет - миний бахархал, Маргарет - миний баяр баясгалан" гэж ярьдаг байв. Хоёр дахь хоч нь Cabbage (байцаа). Түүнийг нөхөр нь ингэж дууддаг бөгөөд яагаад гэдэг нь тодорхойгүй.
2. Тэр гэрийн сургуульд сурсан
Хатан хаанд улс орны шилдэг багш нар хичээл заасан. Гүнжийг ирээдүйн улс орны Хатан хаан болоход нь багаас нь бэлтгэсэн юм. Гэртээ тэр хууль зүй, түүх үзэж байв. Шашны хичээлийг Английн шашны тэргүүн лам гэрт нь ирж заадаг байжээ.
3. Тэр цэрэгт явсан
Елизавета Эзэн хааны гэр бүлээс армид алба хаасан анхны гишүүн нь болсон. Тэр 1945 онд Их Британийн армийн эмэгтэйчүүдийн тасагт алба хааж, ачааны машины жолооч хийж байв. Елизавета 20 нас хүрээгүй байлаа.
4. Ирээдүйн нөхөртэйгөө хүүхэд байхдаа танилцсан
Тодруулбал 8 настайдаа. Елизавета, ханхүү Филипп нар хүүхэд байхдаа Грекийн гүнж Маринагийн хурим дээр танилцаж байжээ.
5. 6 гэрчтэй хурим хийсэн
Елизавета, Филипп нарын хурим дээр Елизавета 6 гэрчтэй байсан. Нэг нь дүү Маргарет нь байлаа.
6. Жолоо барих дуртай
Армид жолооч байсан болохоор аргагүй биз. Хатан хаан одоо ч "Рэнж ровер", "Ягуар" машинаа барих үе байдаг.
7. ОХУ-д айлчилж байжээ
Хуучин ЗХУ-ын үед түүнийг 1960, 1988 онуудад айлчлахыг урьсан ч Хатан хаан өөрсдийн хаан Николай II-гоо цаазалж орхисон улсад очихгүй гээд ирдэггүй байлаа. Харин ардчилал хөгжсөний дараа 1994 онд Борис Ельцин түүнийг урьж, айлчлуулж чадсан билээ.
8. 30 нохойтой
Бүгд корги үүлдрийн ноход. Елизавета II ийм нохойнд л дуртай.
9. Ханхүү Жорж түүнийг өөрөөр дууддаг
Ач хүү Жорж нь эмээгээ "гэн-гэн" гэж дууддаг. Эмээ буюу "grandmother" үгний товчлол бололтой.
10. Хатан хаан францаар чөлөөтэй ярьдаг
Франц болон Канадын францаар ярьдаг мужид айлчлахдаа тэр орчуулагч хэрэглэдэггүй. Залуудаа франц хэл судалж байсан тул сайн мэднэ.
11. Дуртай загвар зохион бүтээгчтэй
Их Британийн загвар зохион бүтээгч Норман Хартнелл түүний хайртай уран бүтээлч байлаа. Тэр л хаан ширээнд залрах ёслол, хурим зэрэг амьдралынх нь чухал үеийн хувцасны загварыг бүтээж байв. Норман 1979 онд нас барсан.
12. Түүнд бичиг баримт хэрэггүй
Их Британийн Хатан хаанд паспорт, жолооны үнэмлэх байдаггүй, түүнд бичиг баримт хэрэггүй.
13. Фэнүүдийнхээ захидлыг биечлэн уншдаг
Мэдээж бүгдийг нь уншиж барахгүй. Өдөрт 200-300, жилд 70 мянган захидал хүлээн авдаг. Хатан хаан хэсэг захидлыг сонгон авч, өөрөө уншдаг, дараа нь ажилтнууд нь хариу бичдэг байна. Хатан хаанд өдөр бүр ирсэн захиануудыг үзүүлдэг бөгөөд тэр захиа унших их дуртай гэнэ.
14. Тэр албан ёсны 2 төрсөн өдөртэй
Хатан хаан 1926 оны 4-р сарын 21-нд төрсөн бөгөөд энэ өдөр гэр бүлийнхнийхээ хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Өдрийн 12 цагт Лондонд салют буудан, хаандаа баяр хүргэдэг. Гэхдээ тэр бас нэгэн төрсөн өдөртэй. Жил бүрийн зургаадугаар сарын хоёр дахь Бямба гараг буюу "Trooping the Colour" парад болдог өдөр Хатан хаан бас төрсөн өдрөө тэмдэглэдэг. Эзэн хаан төрсөн өдрөө жилд 2 тэмдэглэдэг уламжлал 1748 онд үүсжээ. Английн цаг агаараас болсон гэдэг. Эзэн хаан Георг II 11 дүгээр сарын 9-нд төрсөн. Харамсалтай нь жил бүр төрсөн өдрийн баяр нь бороотой, шуургатай өдөр таардаг байж. Ингээд баярын том арга хэмжээ зохион байгуулж болохоор өдөр буюу зун Эзэн хаан бас нэг төрсөн өдөр тэмдэглэх зарлигийг Эзэн хаан өөрөө гаргажээ.
15. Хуримын өдөр титэм нь салсан
Болзоот бүсгүй болгоны хувьд ёстой л хар дарсан зүүд. Хуримын ёслолоос хоёрхон цагийн өмнө үсчин түүний титмийг унагааж, титэм хоёр хэсэг хуваагдан салсан байна. Ингээд хамгаалалтын цагдаа дагуулсан "титэм" засварын газарт морилоод, бүтэн болоод эзэндээ ирсэн түүхтэй.
16. Хүнсний талоноор хуримын хувцсаа төлсөн
Хуримын даашинзны даавуугаа авахын тулд Елизавета дайны үед Засгийн газраас олгож байсан хүнсний талоноо тушааж байв. Их Британийн Засгийн газар түүнд 200 талон бэлэглэсэн бол ард түмэн ч талон илгээж эхэлсэн. Гэхдээ энэ нь хууль бус тул ард түмний талоныг буцаан эздэд нь өгсөн байдаг.
17. Нөхөртэйгөө хамаатан
Филипп, Елизавета хоёр элэнц эмээ нэгтэй нь Хатан хаан Виктория юм. Хааны гэр бүлд хамаатантайгаа суух тохиолдол ховор биш.
18. Их Британийн бүх хун, халим түүний өмч
Их Британийн бүх хун, халим, далайн гахай албан ёсоор Хатан хааны өмч гэж тооцогддог.
19. Дуртай хумсны лактай
Елизавета II "Essie" брэндийн лак хэрэглэдэг. Анх 1989 онд захиалснаасаа хойш өөр брэнд хэрэглээгүй.
20. Нью-Йорк хотод байртай
Хатан хаан АНУ-д тавхан удаа айлчилсан ч гэсэн Нью-Йорк хотод орчин үеийн байртай. Нийт 900 хавтгай дөрвөлжин метр зайг эзлэх тус байр "United Nations Plaza" цамхагт байдаг. Байрны загварыг архитекторч Норман Фостер хийсэн бөгөөд тэр 1990 онд Елизавета II хатан хаанаас хүлэг баатрын хэргэм хүртэж байв.
21. 30 хүүхдийн загалмайлсан ээж
Бүгд Их Британийн язгууртнуудын охид, хөвгүүд.
22. Архи уухаас буцдаггүй
"The Independent"-д бичсэнээр Елизавета өдрийн хоолны өмнө жин, Dubonnet уудаг. Мөстэй, нимбэгтэй уух дуртай. Өдрийн хоолондоо дарс, орой оргилуун дарс, мартин уух үе байдаг.
23. Цүнх нь гоёл төдий биш
Арга хэмжээ, ёслолын үеэр Хатан хааны цүнх чухал үүрэгтэй. Хувийн эд зүйлсээ хадгалахаас гадна туслахууддаа дохио өгөх хэрэгсэл нь. Хэрэв Хатан хаан цүнхээ ширээн дээр тавивал 5 минутын дотор энэ арга хэмжээг орхино гэсэн үг. Харин шалан дээр тавивал яриа хөөрөө таалагдахгүй байна, үтэр түргэн эндээс гармаар байна гэсэн дохио гэнэ.
24. Түүнд амьтан бэлэглэдэг
Елизавета II заан, үхэр, морь, матар, имж гээд маш олон төрлийн амьтан бэлгэд авч байсан. Бүгдийг нь Лондон хотын амьтны хүрээлэнд өгдөг.
25. Хааны ордонд эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулсан анхны хаан
Букингемийн ордонд хэзээ ч зөвхөн эмэгтэйчүүд оролцсон арга хэмжээ болж байсангүй. 2004 онд Елизавета II "Women of Achievement" арга хэмжээ зохион байгуулахаас өмнө тэр шүү дээ. Энэ арга хэмжээнд бизнес, улс төр, урлагийн ертөнцийн амжилттай яваа лидер эмэгтэйчүүд оролцсон юм. Твигги, Кейт Мосс, Жоан Роулинг нар ирсэн байв.
26. Хувийн яруу найрагчтай
Яруу найрагч бүсгүй Кэрол Энн Даффи чухал арга хэмжээнд зориулсан шүлэг бичдэг. Уильям, Кейт Миддлтон нарын хурим болон мэдээж Хатан хааны ойгоор шүлэг, найраглал бичих нь түүний ажил.
27. Хатан хаан 129 удаа зургаа зуруулах гэж модель болон зогссон
Хатан хаан олон зураачаар зуруулж байсан ч бүгд Хатан хааныг зурах нь хамгийн хэцүү ажил гэдэгтээ санал нийлдэг. Тэр зүгээр сууж чаддаггүй, зураачид нь хөдөлгөөнгүй суу гэж загнаж чадахгүй.
28. Жеймс Бондын жижиг клипэнд тоглосон
2012 оны Лондоны олимпод зориулсан клипэнд Хатан хаан өөрийнхөө дүрийг бүтээсэн.
29. Хамгийн удаан хаан ширээнд суусан
2015 онд Елизавета Виктория Хатан хааны засгийн эрхэнд байсан рекордыг эвдсэн. Өнгөрсөн жил түүний хаан ширээнд суусны 65 жил тохиосон. Ханхүү Чарльз 1952 оны 2-р сарын 6-нд хаан ширээг залгамжлагч болсон. Энэ олон жил өнгөрсөн ч тэр хаан ширээнд суугаагүй хэвээр. Учир нь Елизавета II хатан хаан энх тунх хэвээр, тэтгэвэрт гарах бодолгүй байгаа билээ.
30. Сэрүүлэг биш хөгжмийн дуугаар сэрдэг
Хатан хаан эгэл бидэн шиг сэрүүлгийн дуугаар сэрдэг гэж бодож байна уу? Үгүй, өглөө бүр 09.00 цагт түүний цонхны доор 15 минутын турш Bagpipes хөгжим эгшиглэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.