К.Харрис Гватемалын Ерөнхийлөгчтэй цахимаар уулзана.

К.Харрис Гватемалын Ерөнхийлөгчтэй цахимаар уулзана.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Гватемалын Ерөнхийлөгч Алехандро Жамматтеитэй Америкт цагаачлах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар даваа гарагт хэлэлцэнэ гэж Цагаан ордны төлөөлөгч “Axios” цахим хуудсанд мэдээлжээ.

Төв Америкийн орнуудтай цагаачлалын асуудлаар хийх хэлэлцээг ахалж буй К.Харрис ирэх зургаадугаар сард тус бүс нутагт айлчилна гэдгийг мөн эх сурвалж мэдээлсэн байна. Дэд Ерөнхийлөгч АНУ, Мексикийн хилд ирэх цагаачдын урсгалыг сааруулахын тулд Мексик, Гватемалд айлчлах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлээд байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний багийнхан Гватемал, Хондурас, Эль Сальвадороос ирэх цагаачдын тоог бууруулахын тулд Засгийн газрын авлигын асуудал, ядуурал, хүчирхийлэл зэрэг цагаачлахад хүргэж буй “үндсэн шалтгаануудыг” нь зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.