Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна

Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна

Токиогийн Олимпын наадам эхлэхэд ердөө гурван сарын хугацаа үлдээд буй энэ үед “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.

Ингэснээр их дэлгүүр, соёл амралтын хүрээлэнгүүдээс үйл ажиллагаагаа түр зогсоохыг хүсэх гэх мэт хязгаарлалтыг тогтоох төлөвтэй байна. Энэ нь ирэх тавдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлэх “Алтан долоо хоногийн” амралтын өдрүүдтэй давхцах юм.

“Бид орон нутгийн засаг захиргаадтай хамтран ажиллаж, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийнх нь талаар хэлэлцэнэ” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдээд, шийдвэр энэ долоо хоногт гарах төлөвтэй байгааг дурджээ.

Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми муждаа онцгой байдал тогтоох хүсэлт гаргасны дараа Токио, Киото, Хиогогийн эрх баригчид мөн ижил хүсэлтийг төв Засгийн газартаа тавьсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цөмийн бохир усыг далай уруу зайлуулах нь дэлхий нийтэд эрсдэл дагуулна. 2021-04-22

Алексей Навальныйг дэмжигчид жагсжээ. 2021-04-22

К.Харрис Гватемалын Ерөнхийлөгчтэй цахимаар уулзана. 2021-04-22

Канадын ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ. 2021-04-22

NASA Ангарагийн агаар мандлаас хүчилтөрөгч гарган авснаа зарлажээ. 2021-04-22

Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна 2021-04-22

ОХУ АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана 2021-04-22

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй 2021-04-22

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ 2021-04-22

Израилд халдварын тохиолдол буурсныг эмч нарын судалгаагаар баталжээ. 2021-04-22

БНХАУ-аас Монгол Улс руу экспортолсон жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ ихээхэн өсжээ. 2021-04-22