Канадын ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ.

Канадын ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ.

АНУ-ын Хойд Дакота муж улс Канадын Манитоба мужаас хилээр нэвтэрч буй ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ.

Канадад вакцинжуулалт нэлээд хоцрогдолтой байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд энэхүү хил дамнасан вакцинжуулалтын анхны хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа аж.  

Хөтөлбөрт үндсэн ажилтан гэгдэх 2-4 мянган жолооч оролцох төлөвтэй байгаа бөгөөд цаашид АНУ-д байнга зорчдог эрчим хүчний салбарын ажилтнуудыг уг хөтөлбөрт элсүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлэхийг зорьж байна.

Хоёр улсын хуурай замын хилд онцын шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш хязгаарлажээ. Гэсэн ч дэлхийн хамгийн том худалдааны түншүүд болсон АНУ, Канадын хооронд ачаа тээвэрлэлт хийгдсээр байсан юм.

Хоёр улсын хооронд өдөрт нийт 2 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүний арилжаа хийгддэг байна.

“Манай улсад их хэмжээний вакцин бий. Манай муж улсаар байнга зорчдог Канадын үндсэн ажилтнуудад бид туслахыг хүсэж байна. Гадаадын иргэдийг вакцинжуулах хориг гэж байхгүй гэдгийг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв эрүүл мэндийн ажилтнуудад мэдэгдсэн” хэмээн Хойд Дакота муж улсын захирагч Дуг Бургум ярьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.