"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй

Европын Эмийн агентлаг ховор төрлийн цусны бүлэгнэлийг АНУ-ын "Жонсон энд Жонсон" компанийн коронавирусний эсрэг вакцины маш ховор тохиолдох гаж нөлөөний жагсаалтад бүртгэж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Одоогоор АНУ-д долоон сая гаруй хүн "Жонсон энд Жонсон" компанийн коронавирусний вакциныг хийлгэснээс тархинд болон биеийн бусад хэсэгт цус бүлэгнэсэн найман тохиолдол бүртгэгдсэнээс нэг тохиолдол нь маш ноцтой байгаа юм байна.

Дээрх агентлагийн судалгааны дүгнэлтээр "Жонсон энд Жонсон"-ы вакцинаас үүдэлтэй цусны бүлэгнэл нь цусны маш бага түвшний ялтастай хавсарсан байгаа нь "Астразенека"-гийн вакцинаас илэрсэн гаж нөлөөтэй адилхан байгаа юм байна. Үүний зэрэгцээ дээрх найман тохиолдол нь 60-аас доош насныханд "Жонсон энд Жонсон"-ы вакцин хийлгэснээс гурван долоо хоногийн дараа илэрсэн, дийлэнх нь эмэгтэйчүүдэд илэрсэн тохиолдол байна.

Гэхдээ Европын Эмийн агентлаг уг вакцины цар тахлаас урьдчилан сэргийлэх үр нөлөө вакцины гаж нөлөө үүсэх эрсдэлээс хамаагүй өндөр байгааг онцлоод, хэрвээ "Жонсон энд Жонсон"-ы вакциныг хийлгэснээс гурван долоо хоногийн дотор амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, хөл гуйвах гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Европын Эмийн агентлаг судалгааны дүгнэлтээ танилцуулсны дараа "Жонсон энд Жонсон" компани маш ховор төрлийн цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч буйд анхаарч ажиллахыг эрдэмтэн мэргэжилтнүүддээ зөвлөж байгаагаа мэдэгджээ.

"Жонсон энд Жонсон"-ы вакцин нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд нэг тунгаар хийх зориулалттай вакцин юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

К.Харрис Гватемалын Ерөнхийлөгчтэй цахимаар уулзана. 2021-04-22

Канадын ачааны тэрэгний жолооч нарт вакцин үнэгүй хийлгэхийг санал болгожээ. 2021-04-22

NASA Ангарагийн агаар мандлаас хүчилтөрөгч гарган авснаа зарлажээ. 2021-04-22

Японы Засгийн газар Токио, Осака, Киото, Хиого мужид онцгой байдал тогтоохоор төлөвлөж байна 2021-04-22

ОХУ АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг нутаг буцаана 2021-04-22

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй 2021-04-22

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шүүх хурлыг хойшлуулжээ 2021-04-22

Израилд халдварын тохиолдол буурсныг эмч нарын судалгаагаар баталжээ. 2021-04-22

БНХАУ-аас Монгол Улс руу экспортолсон жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ ихээхэн өсжээ. 2021-04-22

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2021-04-22

АНУ уур амьсгалийн өөрчлөлтэй тэмцэх чиглэлээр бусад оронд санхүүгийн тусламж үзүүлнэ. 2021-04-23