Мьянмарт ирэх саруудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 3.4 саяд хүрнэ.
Мьянмарт ирэх саруудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 3.4 саяд хүрнэ гэж тооцоолсныг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдэгдэлд дурджээ.
Энэ үнэлгээгээ Дэлхийн хүнсний хөтөлбөр пүрэв гарагт нийтлээд, Мьянмарт хүнсний тусламж үзүүлэх кампанит ажлыг эхлүүлэх төлөвтэй буйгаа мэдэгдсэн байна.
Ядуурал, коронавирус, улс төрийн өнөөгийн хямрал гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй өлсгөлөнд нэрвэгдэх явдал Мьянмарт огцом нэмэгдэж байна хэмээн мэдэгдэлд мөн дурдав.
Мьянмарт олон хүн ажлын байраа алдаж, орлогогүй болжээ. Төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдыг тараах, аюулгүй байдлын нөхцөл байдал сулрах, иргэний үл захирагдах ажиллагаатай холбоотойгоор тус улсад эдийн засаг нь муудсаар байна.
Үйлдвэрлэл, түгээлт зогсонги байдалд орсноор хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. Тухайлбал, цагаан будааны дундаж үнэ 1 дүгээр сараас хойш Мьянмарт 5 хувиар өссөн бол ургамлын тосны үнэ 2 дугаар сараас хойш 18 хувиар өсжээ.
Тусламж шаардагдах хүмүүсийн тоо ирэх саруудад 1.3-3.3 сая болж нэмэгдэх төлөвтэй байгаа тул 106 сая ам.долларын санхүүжилт яаралтай хэрэгтэй байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдэгдэлд цохон тэмдэглэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.