Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулахаар шийджээ.
“COVID-19”-ийн халдварын байдал эрс хүндэрч байгаатай холбогдуулан Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулахаар шийджээ.
Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолд ороод буй энэ үед дээрх шийдвэр ихээхэн чухал юм. Ялангуяа нийслэл Дели хотын байдал сүүлийн хэдэн өдрүүдэд ихээхэн хүндэрсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эдгээр станцыг богино хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа юм. Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 25-нд 350 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 2767 хүн нас баржээ. Энэтхэгт халдвар авсан нийт хүний тоо 16.9 саяд хүрсэн бол 192 мянга гаруй хүн нас бараад байна.
Энэтхэгийн эмнэлгүүдийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд маш олон эмнэлэг хүчилтөрөгчийн хомсдолд орж, хүнд өвчтөнүүдэд эм, хэрэгсэл хүрэлцэхгүй болжээ.
Халдвар хурдацтай тархах болсны шалтгаан нь коронавирус хувиралд орж шинэ, илүү халдвартай, аюултай хувилбар үүссэнтэй холбоотой байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.