Зэсийн үнэ даваа гарагт өсөж хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.

Зэсийн үнэ даваа гарагт өсөж хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.

Долларын ханш суларч, Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ даваа гарагт өсөж, 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ.

“Comex” бирж дээр зэсийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.94 хувиар өсөж, нэг фунт нь /0.45 орчим кг/ 4.38 ам.доллар болсон байна. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт бөгөөд тухайн үед Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 10 190 ам.долларт хүрч байжээ.

Лондоны биржийн баасан гаргийн арилжаа дуусахад гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 1.6 хувиар өсөж, 9551.5 ам.доллар болсон бол хөнгөн цагаан 0.06 хувиар өсөж, 2364.5 ам.долларт, цайрын үнэ нэг тонн нь 2852 ам.долларт хүрч, 1.05 хувиар өссөн байна.

Долларын индекс 0.17 хувиар буурч, 90.7 пункт болжээ. Үүнээс гадна худалдаа эрхлэгчид Чилийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг тус улсын боомтын ажилтнууд ажил хаяхыг уриалсан тухай “CBA”-н шинжээчид мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иран улс коронавирусний вакцинаа үйлдвэрлэж эхэлжээ. 2021-04-26

Өнгөт арьст иргэн цагдаагийн гарт амиа алдсан тухай өгүүлэх кино “Оскар” гардлаа 2021-04-26

Их Британи Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж илгээжээ. 2021-04-26

Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулахаар шийджээ. 2021-04-26

Индонезийн Ерөнхийлөгч “KRI Nanggala-402” хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ 2021-04-26

Зэсийн үнэ даваа гарагт өсөж хамгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 2021-04-26

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Ши Жиньпин ирэх 5 жилд цахилгаан станцуудад ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тогтооно. 2021-04-27

Тайландын ерөнхий сайд амны хаалт зүүгээгүй шалтгаанаар торгуулжээ. 2021-04-27

Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ. 2021-04-27

Бразил “Спутник V”-г аюулгүй вакцин гэж баталжээ 2021-04-27