Индонезийн Ерөнхийлөгч “KRI Nanggala-402” хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “KRI Nanggala-402” шумбагч онгоцны тавцан дээр байсан хөлгийн багийн 53 гишүүний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас хойш сураггүй болоод байсан шумбагч онгоцны гурван хэсгийг Бали арлын ойролцоох далайн ёроолоос ням гарагт олсон юм.
“Ийм харамсалтай явдал тохиосонд хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэн төдийгүй тэнгисийн цэргийнхэн, Индонезийн бүх ард түмэн эмгэнэн гашуудаж байна. Хөлгийн багийнхны үр хүүхдүүдийн сургалтын төлбөрийг Засгийн газар хариуцна” гэж Ж.Видодо ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Индонезийн Тэнгисийн цэргийн командлагчийн мэдэгдсэнээр, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч хөлгийг шумбаж байх үед шаардлагатай үйлдлүүдийг ёс журмын дагуу гүйцэтгэсэн байсан тул хүний буруутай үйл ажиллагааны улмаас осолдсон гэж үзэхгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.