“Tesla” биткоиныг төлбөр тооцоондоо ашиглахыг зогсоожээ
Америкийн цахилгаан автомашийн үйлдвэрлэгч “Tesla” компани биткоиныг төлбөр тооцоондоо ашиглахыг зогсоож байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт мэдэгджээ.
“Tesla” биткоиноор автомашинаа худалдахыг түр зогсоож байна. Биткоины олборлолт, гүйлгээнд ялангуяа хорт утаа хамгийн их ялгаруулдаг нүүрсний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаад бид санаа зовж байна. Криптовалют бол маш ирээдүйтэй, гэвч үүний төлөө байгаль орчноо золиосолж болохгүй” гэж Илон Маск твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн криптовалютыг олборлох үйл ажиллагааг нүүрсээр биш, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болох хүртэл “Tesla” биткоиноо худалдахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа “Tesla” компани хоёрдугаар сарын 8-нд мэдэгдсэн билээ. Түүнчлэн өөрийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг биткоиноор худалдаж эхэлснээ гуравдугаар сард зарлаж байв. Маск дараа нь биткоинд оруулсан хөрөнгө оруулалтыг бодлогогүй алхам байсан гэж мэдэгдсэн юм.
Илон Маскийн мэдэгдлийн дараа биткоины ханш 15.29 хувиар буурч, 46 800 ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.