БНХАУ Туркменистаныг байгалийн хийн гол нийлүүлэгчээ болгох сонирхолтойг байгаагаа илэрхийлжээ.
БНХАУ Австралиас авдаг эрчим хүчний импортоо бууруулж байгаатай холбогдуулан Туркменистанаас авдаг байгалийн хийгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хятадын гадаад харилцааны сайд Ван И Төв Азийн Туркменистанаас авдаг байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг мэдэгджээ.
Ван И Шиань хотод Туркмений гадаад харилцааны сайдтай уулзах үедээ Туркменистаныг байгалийн хийн салбар дахь урт хугацааны түншээ гэж үзэж байгааг онцлоод цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагааг иж бүрэн болгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ хүрээнд хоёр тал байгалийн хийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний салбар дахь аж үйлдвэрлэлийн иж бүрэн стратегийн түншлэл байгуулахаар тохирсон байна. Хятад улс харилцааны таагүй уур амьсгалаас үүдэн Австралиас эрчим хүчний импортоо бууруулахыг зорьж байгаа юм.
Одоогоор Хятадын засгийн газар шингэрүүлсэн байгалийн хий импортлогч хоёр компанийг ирэх онд Австралиас шинээр худалдан авалт хийхгүй байх зааварчилгаа өгсөн гэж Блумберг даваа гарагт мэдээлжээ. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс газрын тос, байгалийн хийн импортоо төрөлжүүлэх нь Хятадын 2025 он хүртэл хэрэгжих 5 жилийн төлөвлөгөөний гол тулгуур нь юм. Туркменистан нь аль хэдийн Хятадын байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч орон болжээ.
Одоо ашиглаж байгаа Хятад Туркмений байгалийн хийн хоолой нь Хятадын бүс ба зам санаачилгын гол төслийн нэг юм. 2009 онд уг хоолойг нээснээс хойш Хятад улс Туркменистанаас 240 тэрбум куб метр байгалийн хий импортолсон бай
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.