Колумб Улс ядуу давхаргын иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгоно.
Колумб Улс ядуу давхаргын иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгохоор боллоо. Өмнөд Америкийн энэ улсад 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн 1, 2, 3 дугаар давхаргын төлөөллийн иргэдийг их дээд сургууль, улсын техник, технологийн сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар болсон тухай Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.
Дашрамд дурдахад Колумбад өнгөрсөн сарын 28-наас эхлэн татварын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал орон даяар үргэлжилж байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр Богота, Кали, Медельин зэрэг хот эмх замбараагүй байдал дэгдэж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн бол 42 хүн амиа алдсан байна.
Колумбын олон нийтийн эвсэл, үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдагчид энэ сарын 10-нд Ерөнхийлөгч Дукетэй уулзсан боловч тохиролцоонд хүрч чадалгүй, өнөөдөр дахин эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.