Японы эрүүл мэндийн ажилтнууд Олимп, Паралимпын наадмыг цуцлахыг хүсжээ.
Коронавирусний халдварт өвчний улмаас Олимп, Паралимпын наадмыг цуцлахыг Японы эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл Засгийн газраас хүсжээ.
Олимпын үеэр сайн дураараа ажиллахыг эмч нарт уриалснаараа Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо асуудалд маш хөнгөн хуумгай хандаж байна гэж эрүүл мэндийн ажилтнууд үзэж байна. Ийм уриалга эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хэт ачаалалтай ажиллахаас өөр аргагүй байдалд хүргэх юм.
Наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар болсон хэдий ч тамирчид болон тэднийг дагалдах олон мянган хүн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй гэдгийг эмч нар цохон тэмдэглэв. “Хэт ачаалалтай байгаагийн улмаас вакцинжуулалт зэрэг чухал ажилд эмч, сувилагч нар чадан ядан оролцож байхад Олимпын наадамд нэмж сайн дураараа гар бие оролцож суух боломж байхгүй" хэмээн эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдээд байгаа аж.
"Наадмыг цуцлах санаа тамирчдад хүндээр тусах хэдий ч хэн нэгэн энэ талаар хэлэх хэрэгтэй. Эмч нар дуу хоолойгоо өргөөсэй гэж бид хүсэж байна” хэмээн Засгийн газарт хандсан мэдэгдэлд мөн дурдсан байна.
Эмч нар Засгийн газарт итгэхгүй байгаагаас гадна коронавирустэй тэмцэхийг хүсэж байгаа эсэхэд нь эргэлзэж байна гэж захидалд дурджээ. “Төр засаг ард түмний амьдрал, сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй бөгөөд үүнийгээ тодорхой харуулах ёстой үе нь ирээд байна” гэж хүсэлт гаргагчид үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.