Японд “Pfizer” вакцин тариулсан 39 хүн нас баржээ
Японд АНУ, Германы хамтарсан “Pfizer/BioNTech” консорциумын гаргаж авсан вакцин хийлгэсэн дор хаяж 39 хүн нас баржээ. Гэхдээ вакцин, нас баралт хоорондоо холбоотой эсэхийг тогтоогоогүй байна.
Японы эрүүл мэндийн яамны мэдээллээр, нас барсан хүмүүс 20-90 насных гэнэ. Эдгээр тохиолдол “Pfizer” вакциныг аюултай гэж үзэх үндэслэл гэж тус яамны шинжээчид үзэж байна. Вакцин хийлгэсний дараа харшлын хүчтэй хариу урвал гарсан 107 тохиолдол бүртгэгджээ. Хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдийн 30 хувьд халуурах шинж тэмдэг ажиглагдсан байна.
Одоогоор Япон улс ганцхан “Pfizer” вакциныг хэрэглэж байна. Судалгаанаас үзвэл тус вакцин тус улсад бүртгэгдсэн коронавирусний найман хувилбарын эсрэг үр дүнтэй болохыг харуулжээ.
Тус улсад вакцинжуулалт хоёрдугаар сарын дунд үеэс эхэлсэн. Одоогийн байдлаар, нийт 4.8 сая эмнэлгийн ажилтны 1.2 сая нь хоёр тунгаа хийлгээд байна. Дөрөвдүгээр сарын 12-нд 65-аас дээш насны 36 сая хүнийг вакцинжуулж эхэлжээ.
Японы Засгийн газар вакцинжуулалтын ажлын явцыг хурдасгаж, хоногт хийх хүн тунгийн хэмжээг нэг саяд хүргэхээр зорьж байна. Ингэснээр 65-аас дээш насны хүн амыг долоодугаар сарын сүүл гэхэд бүрэн вакцинжуулна гэж амлаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.