Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа.

Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа.

Норвеги улс ховор боловч ноцтой гаж нөлөө илэрч байгаагийн улмаас “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хасаж байгааг тус улсын Ерөнхий сайд Эрна Сульберг мэдэгджээ.

Норвегийн Засгийн газар мөн “Johnson & Johnson” компанийн вакциныг хэрэглэхийг түр зогсоох шийдвэрийг дэмжсэн боловч чухам энэ вакциныг хийлгэх хүсэлтэй байгаа хүмүүст тарихыг зөвшөөрсөн байна.   

Норвегийн Засгийн газрын байгуулсан шинжээчдийн хороо "AstraZeneca”-гийн вакцинаас татгалзах шийдвэр гаргаснаас хэд хоногийн дараа уг вакциныг дархлаажуулалтад хэрэглэхийг албан ёсоор зогсоож байгаа юм.  

Вакцин тариулсан хүмүүст цусны бүлэн үүссэн тухай мэдээлэлтэй холбоотойгоор Норвегийн эрх баригчид гуравдугаар сарын 11-нээс  “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Уг вакциныг тариулсны дараа таван ийм тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан байна.

Норвегийн Ерөнхий сайд мөн вакцинжуулалтын стратегиа шинэчилж, 18-25 насныхны вакин хийлгэх ээлжийг урагшлуулсныг мэдэгджээ. Энэ насныханд 45-аас дээш насны иргэдийг вакцинжуулж дууссаны дараа вакцин хийж эхлэх аж.

Харин 40-44 насны хүмүүс 18-24 насныхантай хамт вакцин тариулах бол 25-39 насныхан хамгийн сүүлийн ээлжинд дархлаажуулалтад хамрагдана.

Норвегийн эрх баригчид мөн бүс нутгуудад вакцин хуваарилах чиглэлээ өөрчилж, өвчлөл ихтэй бүс нутгуудад вакцины тунгийн 60 хувийг тараахаар болжээ.

Одоогийн байдлаар тус улс "Moderna" болон "Pfizer-BioNTech"компаниудын вакциныг хэрэглэж байгаа юм. 

Норвегид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 117 757 тохиолдол бүртгэгдэж, 774 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Колумб Улс ядуу давхаргын иргэддээ дээд боловсролыг үнэгүй олгоно. 2021-05-13

БНХАУ Туркменистаныг байгалийн хийн гол нийлүүлэгчээ болгох сонирхолтойг байгаагаа илэрхийлжээ. 2021-05-13

Цар тахлын өнөөгийн үр дагавраас сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ. 2021-05-13

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ. 2021-05-13

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна 2021-05-13

Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа. 2021-05-13

Японд “Pfizer” вакцин тариулсан 39 хүн нас баржээ 2021-05-13

АНУ-ын “American Airlines”, “United Airlines”, “Delta Air Lines” компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ. 2021-05-13

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана 2021-05-14

Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар Конор Макгрегор тодорлоо 2021-05-14

Японы эрүүл мэндийн ажилтнууд Олимп, Паралимпын наадмыг цуцлахыг хүсжээ. 2021-05-14