Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана гэж Мьянмарын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл пүрэв гарагт мэдээлжээ.

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн түүнийг иргэдийг айдаст автуулсан, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд баривчилсан юм.

“Myanmar TV” телевиз Мьянмарын цэргийнхний шийдвэр гаргах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг эш татан сэтгүүлчийг суллана гэдгийг мэдээлсэн байна.

“К.Юки Мьянмарын хууль тогтоомжийг зөрчсөн хэдий ч хоёр улсын цаашдын харилцааг харгалзан үзсэний дүнд суллахаар шийдвэрлэлээ” гэж уг мэдээнд дурджээ. Гэвч түүнийг хэзээ суллах талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоор болжээ. 2021-05-13

АНУ: Шатахууны хоолойн хяналтын системд ОХУ-ын хакерууд халдсан гэж сэжиглэж байна 2021-05-13

Норвеги “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөөс албан ёсоор хаслаа. 2021-05-13

Японд “Pfizer” вакцин тариулсан 39 хүн нас баржээ 2021-05-13

АНУ-ын “American Airlines”, “United Airlines”, “Delta Air Lines” компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ. 2021-05-13

Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана 2021-05-14

Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар Конор Макгрегор тодорлоо 2021-05-14

Японы эрүүл мэндийн ажилтнууд Олимп, Паралимпын наадмыг цуцлахыг хүсжээ. 2021-05-14

Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 4000-аар нэмэгдсэн 2021-05-14

“DarkSide” бүлэглэлийн хакерууд Японы “Toshiba” корпорацын нууц мэдээлэл хулгайлснаа зарлажээ. 2021-05-14

Израил руу 1500 гаруй пуужин харвасны улмаас их хэмжээний хохирол учраад байна. 2021-05-15