Дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар Конор Макгрегор тодорлоо
“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчны жагсаалтыг Ирландын холимог тулааны тамирчин /ММА/ Конор Макгрегор тэргүүлжээ.
Өдгөө 32 настай Ирландын тамирчин сүүлийн 12 сарын хугацаанд 180 сая ам.долларын орлого олсон байна. Орлогынхоо дийлэнх хэсгийг Макгрегор виски үйлдвэрлэдэг компанийн хувьцааны хяналтын багцын арилжаанаас олсон аж.
Жагсаалтын хоёрдугаарт Аргентины хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси бичигдсэн байна. Түүний жилийн хугацаанд олсон орлого 130 сая ам.доллароор үнэлэгдсэн бөгөөд клубээс тэрбээр 97 сая ам.доллар, үлдсэнийг нь “Adidas”, “Джинни Хилфигер” зэрэг брэндийн зар сурталчилгааны гэрээнээс олжээ.
Португалын тамирчин, “Ювентус” багийн тоглогч Криштиану Роналду 120 сая ам.доллароор жагсаалтын гуравдугаарт тэмдэглэгдсэн байна. Талбай дээрээс 70 сая ам.доллар олж, үлдсэн 50 сая ам.долларыг зар сурталчилгаанаас олсон байна.
Түүнчлэн жагсаалтад Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч байсан Дак Прескотт (107,5 сая ам.доллар), сагсан бөмбөгчин Леброн Жеймс (96.5 сая ам.доллар), хөлбөмбөгчин Неймар (95 сая ам.доллар), теннисчин Рожер Федерер (90 сая ам.доллар), "Формула-1"-н нисгэгч Льюис Хэмилтон (82 сая ам.доллар), хөлбөмбөгийн тоглогч Том Брэди (76 сая ам.доллар), сагсан бөмбөгчин Кевин Дюрант (75 сая ам.доллар) нар багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.