ОУОХ-ны тэргүүн Т.Бах Японд айлчилна

ОУОХ-ны тэргүүн Т.Бах Японд айлчилна

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах 5 дугаар сард Японд улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа коронавирусний цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулж 7 дугаар сарын 12-нд хийхээр болжээ.

ОУОХ-ны тэргүүн Т.Бахын Японд улсад хийх айчлал Токиогийн зуны олимпын наадам эхлэхээс 11 хоногийн өмнө болно гэдгийг “Kyodo” агентлаг онцолсон байна. 

Энэ сард хийх ёстой байсан айлчлалынхаа үеэр Т.Бах Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж, Хирошима дахь Олимпын бамбарын буухиа аялалыг нэг хэсгийг үзэж сонирхохыг төлөвтэй байжээ.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм. Үүнээс гадна наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд гаргасан. Харин Япон үзэгчдийг оруулах эсэх шийдвэрийг халдварт өвчний нөхцөл байдал хэрхэхээс хамаарч ирэх сард гаргах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.