Хятадад газрын тосны хамгийн том платформыг барьж дууслаа.

Хятадад газрын тосны хамгийн том платформыг барьж дууслаа.

БНХАУ өмнөд эрэг орчмын усан бүсэд тус улсын хамгийн том газрын тосны өрөмдлөгийн платформ барьж дуусгажээ.

Хятадын инженерүүдийн бие даан боловсруулсан “Lufeng 14-4” платформыг Хонконгоос зүүн өмнөд зүгт 200 км зайд байгуулсан байна. Эл байгууламжийн өндөр нь 218 метрээс 145 м нь усан доор байрлажээ. Платформын жин нь 30 мянган тонн ба энэ нь алдарт Эйфелийн цамхгийн жингээс гурав дахин их юм.

Газрын тосны өрөмдлөгийн платформыг энэ онд багтаан Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд “Lufeng” газрын тосны бүлэг орд орчим ашиглалтад оруулахаар зэхэж байна.

Тус байгууламж ашиглалтад орсноор эрчимтэй хөгжиж буй Их булангийн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийн хангамжийг нэмэгдүүлэх юм. Энэ бүс нутагт Хонконг, Макао болон Гуандун мужийн есөн хот багтдаг.

Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац  (CNOOC) нь 14-р таван жилд далай дахь газрын тос, байгалийн хийн олборлолтын хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус корпорац Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэж байна. 2020 онд гэхэд “CNOOC” нь газрын тосны олборлолтоо 80 хувь, байгалийн хийн олборлолтоо өмнөх оныхоос 14 хувиар нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.