ДЭМБ: Энэтхэг корона Ухань коронагаас 2 дахин хүчтэй
![ДЭМБ: Энэтхэг корона Ухань коронагаас 2 дахин хүчтэй](http://olnodo.com/media/post/2021-06/ISulLEYv6QbgrRFwDRWR9N7fs1XPM2giPjxZVKCx.jpeg)
ДЭМБ-ын төлөөлөгч Сумия Сваминатан хэвлэлийн бага хурал дээр Дельта вирус хэмээн нэрлэгдэж байгаа шинэ омгийн коронавирус халдах чадвараар анхны SARS-CoV-2 коронавирусээс хоёр дахин илүү байна гэж мэдэгдлээ.
Сумия Сваминатан мөн “Халдвартай хүнээс эрүүл хүнд халдах чадвар нь дельта хоёр дахин өндөр байгаа. Анх дельта вирус Энэтхэгт илэрсэн ч одоо дэлхийн 85 оронд гараад байна. Энэ төрлийн халдвар авсан хүн 1-2 хүн төдийгүй 6-8 хүнд ч халдвар тарааж байна. Одоо бүтэн гэрбүлээрээ өвдөх тохиолдол цар тахал анх гарч байсан үеэс илүү олон гардаг болсон. Вакцин тариулах нь өвчнийг хүндрэхээс хамгаалж чадна. Хэдий дархлаажуулалтад хамрагдсан ч амны хаалт, бээлий зүүж, зайгаа барих нь маш чухал” гэж ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.