КОВИД-19-ийн дараа: Үнэрлэх чадвар жилийн дотор сэргэнэ

КОВИД-19-ийн дараа: Үнэрлэх чадвар жилийн дотор сэргэнэ

Коронавирусний халдварын хүнд хэлбэрээр өвчилж, эдгэрсэн 100 өвчтөний эдгэрэх явцыг ажигласан эмч нар үнэрлэх чадвар нь нэгээс илүү жил алдагдах нь туйлын ховор тохиолдол гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний судалгааг шинжлэх ухааны “JAMA Open Network” сэтгүүлд нийтэлсэн байна.

Үнэрлэх чадвар алдагдах нь коронавирусний халдварын хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг. Ийм зовуурь өвчтөнүүдийн 33-68 хувьд ажиглагддаг. Ихэнх тохиолдолд өвчтөн эдгэрснээс хойш нэгээс хоёр долоо хоногийн дараа үнэрлэх чадвар нь сэргэдэг бол зарим тохиолдол энэ байдал нь удаан үргэлжилдэг байна.

Страссбургийн их сургуулийн профессор Марион Рено тэргүүтэй судлаачид КОВИД-19-ийн улмаас үнэрлэх чадвар бүрэн алдагдах магадлал бий эсэхийг судалсан байна. Нэг жилийн турш эрдэмтэд хүнд хэлбэрийн халдвар авч, үнэрлэх чадвар нь удаан хугацаанд алдагдсан зуун өвчтөний эдгэрэх явцыг ажигласан байна. Үүнтэй зэрэгцүүлэн судлаачид өвчтөнүүдийн ханиах, байнга толгой өвдөх, амьсгалахад хүндрэл учрах зэрэг шинж тэмдэг илэрч буйг эсэхийг мөн хянажээ.

Судалгааны дүнгээс үзвэл ихэнх өвчтөнүүдийн үнэрлэх чадвар нэг жилийн дотор сэргэсэн байна. Ажиглалтын эхний дөрвөн сард өвчтөнүүдийн 83 хувийнх нь үнэрлэх чадвар сэргэсэн бол найман сарын дараа оролцогчдын 96.1 хувь нь үнэрлэх чадвартай болжээ.

Хачирхалтай нь судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь үнэрлэх чадвар нь бүрэн сэргээгүй гэж үзсэн байна. Ингэхдээ зуун өвчтөний хоёрт нь үнэрлэх чадвар нь маш удаан хугацаанд сэргэжээ.

Судалгааны дүнд үндэслэн Рено тэргүүтэй эрдэмтэд коронавирусний халдвар үнэрлэх чадвар бүрэн эсвэл хэсэгчлэн алдагдахад хүргэх нь туйлын ховор тохиодог гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.