БНХАУ Австралийн эсрэг дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ.

БНХАУ Австралийн эсрэг дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ.

Хятад улс гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нь татвар тогтоосонтой холбогдуулан Австралийн эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан байна. Австрали Хятадын галт тэрэгний дугуй, салхины эрчим хүчний цамхаг, зэвэрдэггүй ган холбоос зэрэгт хог хаягдлын эсрэг татвар тогтоосон.

БНХАУ худалдааг зөв голидролоор явуулах зорилготой дүрэм журмыг зүй бусаар ашиглахыг эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ Австрали буруу алхмаа засах бодит алхам хийнэ гэдэгт итгэж байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Үүнээс өмнө Канберра Австралийн дарс болон арвай буудайд нэмэлт татвар тогтоосонтой холбогдуулж Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан юм.

Бээжингийн сая гаргасан гомдол үүний эсрэг алхам гэж хэвлэлүүд онцолж байна. Австралийн Засгийн газар аль хэдийн хор хохирол амсаад эхэлсэн дотоодын аж үйлдвэрлэлээ хамгаалах энэ мэт үйл ажиллагаагаа тууштай хамгаалах болно гэж тус улсын Худалдааны сайд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар коронавирусний эх сурвалжийг тогтоох бие даасан шалгалт явуулахыг шаардсаны дараа Хятадын тал Австралиас авдаг импорт тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах бодлого барьж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.