Филиппинд цэргийн онгоц осолдсоны улмаас 50 цэрэг амиа алдав

Филиппинд цэргийн онгоц осолдсоны улмаас 50 цэрэг амиа алдав

Филиппиний Нисэх хүчний онгоц осолдсоны улмаас амиа алдсан цэргүүдийн тоо 50-д хүрлээ гэж тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Эгард Аревало мэдээлжээ.

Үүнээс өмнө нас барагсдын тоо 45-д хүрсэн тухай мэдээлж байсан юм. Тэдний 42 нь онгоцонд, гурав нь газарт амьсгал хураажээ.

Аревалогийн мэдээлснээр, осын улмаас 49 цэрэг гэмтсэн бол гурван энгийн иргэн амиа алдаж, дөрвөн энгийн иргэн гэмтэж бэртжээ.

Филиппиний эрх баригчид С-130 загварын онгоцны бүх нислэгийг түр зогсоогоод байна. Одоогийн байдлаар гурван С-130 цэргийн онгоц засварт ороод байгаа гэнэ.

Батлан хамгаалах сайд Делфин Лорензана ослын нөхцөл байдлыг мөрдөн шалгах үүрэг өгчээ.

Филиппиний Нисэх хүчний С-130 онгоц өнгөрсөн ням гарагт Сулу мужийн Холо арал дээр газардах гэж байгаад осолдсон билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.