Дэлхийн улс төрийн намын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин цахимаар оролцож, илтгэл тавина.
Хятадын Коммунист намын /ХКН/ ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин маргааш ХКН болон дэлхийн бусад улс орнуудын улс төрийн намын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, илтгэл тавина.
Тодруулбал, ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ху Жаомин дээрх мэдээллийг өгөх үеэрээ хэлэхдээ “160 гаруй улс орны 500 гаруй улс төрийн нам, байгууллагын удирдагчид, төлөөлөгчид тус цахим уулзалтад оролцоно” гэв.
Энэ удаагийн уулзалт нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй олон талт дипломат арга хэмжээ юм. Уулзалтаар дэлхийн улс төрийн намууд засаглалын чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой аж.
Түүнчлэн дэлхий нийтэд тулгамдаад буй цар тахлын үзүүлэх сорилтуудтай тэмцэх, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.