Хятадын сансрын нисэгчид задгай сансарт гарчээ

Хятадын сансрын нисэгчид задгай сансарт гарчээ

Ням гарагт Хятадын сансрын нисэгчид дэлхий орчмын тойрог замд барьж буй станцынхаа гол модулиас задгай сансарт гарч ажиллажээ.

Сансрын нисэгч Лю Бомин, Тан Хунбо нар робот манипуляторыг ажиллуулахад бэлэн болгож, станцын үндсэн модулийн гадна панорам камер суурилуулсан байна. Сансрын нисэгчид задгай сансарт 7 цаг орчим ажиллажээ.

Хятадын сансрын нисэгчид сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа задгай сансарт гарч ажилласан нь энэ аж. 

БНХАУ-ын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар сансрын гурван нисэгч бүхий "Шэньжоу-12" хөлгөө дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руугаа зургаадугаар сарын 17-нд амжилттай хөөргөсөн билээ. Хөлөг тойрог замын станцад амжилттай залгагдсаны дараа Хятадын сансрын нисэгчид ажлаа эхлүүлжээ. Багийн гишүүд буцах капсулаар дэлхий рүү есдүгээр сард буцах юм.

Хятад улс сансрын станцаа хоёр үе шаттайгаар барьж буй бөгөөд тус бүрд нь зургаан удаа хөлөг хөөргөхөөр төлөвлөсөн байна. 2021 онд тойрог замд технологиудыг турших бол 2022 онд угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

"Шэньжоу-12" нь эхний үе шатанд хөөргөсөн дөрөв дэх хөлөг бөгөөд ирэх зургаан сарын хугацаанд ачааны нэг, жолоодлогот нэг хөлгийг дэлхийн орчмын тойрог замд илгээх аж. Хятадын сансрын нисэгчид сансарт гурван сарыг өнгөрүүлэхдээ орчны параметрүүдийг хянаж, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг шалгах бөгөөд дахин нэг удаа задгай сансарт гарч ажиллах

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.