Дэлхийн хамгийн баян эрхэм Жэф Безос тэтгэвэртээ гарлаа
Дэлхийн онлайн худалдааны аварга компани Амазоныг үүсгэн байгуулагч Жэф Безос өнөөдөр /2021-07-05/ гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө.
Жэф Безос нь 57 насандаа 199 тэрбум долларын хөрөнгөтэйгээр тэтгэвэртээ гарч байгаа юм. Өнгөрсөн онд /2020/ тэрээр Амазон компаниас жилийн 81 мянга гаруй долларын цалин авч, 1.6 сая доллартай тэнцэх тусгай хангамж эдэлжээ.
Мөн Америкчууд дунджаар 65 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд тэтгэвэрт гарагсдын хуримтлуулсан хөрөнгийн дундаж хэмжээ 266,400 доллар байдгийг Холбооны Нөөцийн банкны тоо баримт харуулдаг.
Үүнээс үзвэл Безос дундаж америк хүнээс 739,489 дахин их хөрөнгөтэйгөөр тэтгэвэрт гарсан байна. Өнгөрөгч 2020 онд коронавирусийн цар тахал онлайн худалдааны эрэлтийг нэмэгдүүлсэн тул Безосын хөрөнгийн хэмжээ 75 тэрбум доллараар нэмэгдсэн байна.
Жэф Безосыг залгамжлагч нь Амазоны үүлэн технологийн салбар болох Amazon Web Services компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси болж байгаа юм.
Сонирхуулахад Амазон компани 1994 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж байжээ. Безос үүнээс яг 28 жилийн дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.