Японы Шизүока мужийн Атами хотод хөрсний гулгалт үүссэний улмаас хоёр хүн амиа алдав

Японы Шизүока мужийн Атами хотод хөрсний гулгалт үүссэний улмаас хоёр хүн амиа алдав

Бямба гарагт Японы Шизүока мужийн Атами хотод хөрсний гулгалт үүссэний улмаас хоёр хүн амиа алдаж, 130 байшин, барилга сүйдсэн байна.

"Одоогоор бидэнд хоёр хүн амиа алдсан, хоёр хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байна. Аврагчид 19 хүнийг авраад байна. Хэд хэдэн хүн сураггүй болсон гэсэн мэдээлэл байна. Урьдчилсан тооцоогоор 130 байшин, барилга сүйдсэн" гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдээлжээ.

Өмнө нь 20 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж мэдээлж байсан боловч Шизүокагийн эрх баригчид энэ тоо үүнээс их байж магадгүй гэж үзэж байна. 37 мянган хүн амтай Атами хотод бямба гаргийн өглөө хөрсний гулгалт болсон байна. Нуралтын урт нь 2 км орчим байжээ. Сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Байгалийн гамшгийн шалтгаан нь Японы төв болон зүүн нутагт хэдэн өдөр үргэлжлэн орсон аадар бороо болжээ. Зарим газарт хоёр хоногт 400-600 мм хур тунадас орсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.