В.Путин "Армия-2021" цэрэг-техникийн форумыг нээнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт "Армия-2021" цэрэг-техникийн форумыг нээж, Олон улсын армийн VII наадамд оролцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.
Форумын хүрээнд В.Путин ОХУ-ын усан онгоцны тэргүүлэх үйлдвэрүүдэд тус улсын Тэнгисийн цэргийн флотод зориулж байлдааны хөлөг онгоцууд бүтээх ажлыг эхлүүлэх тушаалыг видео хурлын горимд өгөх аж. Байлдааны хөлөг онгоцуудыг Архангельск мужийн Северодвинск хот дахь "Севмаш" хувьцаат нийгэмлэг, Санкт-Петербург дахь "Адмиралтейские верфи" нийгэмлэг болон Амар мөрөн дэх Комсомольск дахь "Амар мужийн усан онгоцны үйлдвэр" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн үйлдвэрүүдэд бүтээх юм. Үүнээс гадна, тэрбээр залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох "Авангард" арга зүйн төвд зочилно.
В.Путин мөн "Армия-2021" форумын үеэр ОХУ-д ажлын айлчлал хийх Иорданы хаан II Абдаллатай уулзаж, улс төр, худалдаа-эдийн засаг, цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ гэж гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
"Армия-2021" олон улсын цэрэг-техникийн форум болон Олон улсын армийн наадмын нээлт Москва мужийн Одинцово дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Патриот” хурал-үзэсгэлэнгийн төвд өнөөдөр болох юм.
Энэ жил Олон улсын армийн VII наадам ОХУ, Алжир, Армен, Беларусь, Вьетнам, Иран, Катар, Казахстан, Хятад, Серби, Узбекистан гэсэн 11 улсын цэргийн хээрийн сургуулалилтын талбайд болох бөгөөд есдүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх бол
"Армия-2021" форум наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.