Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-нд Нью-Йорк хотноо зочилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой өнөөдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 2796 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.17/ 2021-09-17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2021-09-17

“Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ. 2021-09-17

Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ 2021-09-17

Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна 2021-09-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв 2021-09-17

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд! 2021-09-17

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2021-09-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх DIGITAL NATION 2021 үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. 2021-09-17

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 2021-09-18

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй 2021-09-18