Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд!
Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.
Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот – Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.
Мөн “Улаанбаатар хот – Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот – Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлүүдийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.
Автотээврийн үндэсний төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.