Brent” нефтийн үнэ нэг торх нь 81.46 ам.долларт хүрчээ.

Brent” нефтийн үнэ нэг торх нь 81.46 ам.долларт хүрчээ.

Лондоны ICE биржийн даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.59 хувиар өсөж, нэг торх нь 81.46 ам.долларт хүрчээ.

“Brent” маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сард нэг торх нь 81 ам.доллар давж байв.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн болон гишүүн бус орнууд /ОПЕК+/ өдөрт олборлох нефтийн хэмжээг ирэх 11 дүгээр сард 400 мянган торхоор нэмэгдүүлэх тохиролцоонд даваа гарагт хүрсний дараа нефтийн үнэ өссөн байна.

“WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 2.42 хувиар өсөж, нэг торх нь 77.7 ам.доллар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.