Эрээнд дахин нэг тохиолдол илэрч, нийт халдварын тоо 18 боллоо

Эрээнд дахин нэг тохиолдол илэрч, нийт халдварын тоо 18 боллоо

БНХАУ-д өчигдөр буюу аравдугаар сарын 29-нд ковид-19 халдварын 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс Өвөр Монголд 19 тохиолдол илэрчээ.

Өвөр Монголд бүртгэгдсэн тохиолдлыг дотор нь задалбал Эрээнд нэг, Алшаа аймгийн Эзнээ хошуунд 18 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал,

  • Өвөр Монголд-19 (Эрээн-1, Алшаа аймгийн Эзнээ хошуунд-18 )
  • Хэйлунцзян мужид-26
  • Ганьсуд-11
  • Бээжинд-2
  • Ниншяд-1 тохиолдол бүртгэгджээ.

Эрээний хилийн боомтыг нээх эсэх талаар  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол хилийн боомтыг шат дараатайгаар нээнэ" гэх мэдээллийг өчигдөр /2021.10.29/ өгсөн билээ.

ZINDAA.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.