Германд “COVID-19” халдвар 318 387 хүнээс илэрсэн

Германд “COVID-19” халдвар  318 387 хүнээс илэрсэн

Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн мэдээлснээр, улсын хэмжээнд пүрэв гарагт 318 387 хүнээс халдвар илэрч, 300 хүн нас баржээ. Ингэснээр сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн олон буюу 1752-т хүрсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр “The Local” сонин Германы эмнэлгүүдэд ажилтнуудын хомсдол үүсэж байгаа талаар мэдээлжээ. Энэ нь эмнэлгийн ажилтнууд өвчний чөлөө авсан, мөн “COVID-19”-ийн улмаас тусгаарлагдах шаардлагатай болсонтой холбоотой байна.

Гэхдээ коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өвчлөлийн түвшинтэй харьцуулахад эрс нэмэгдэхгүй байна. Тухайлбал, цар тахлын өмнөх давлагаануудын үеэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 5000 давж байсан бол одоогийн байдлаар 2335 өвчтөн ийм тасагт эмчлүүлж байна.

Германд сүүлийн хэдэн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэх болоод байгаа нь мужуудыг хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулах хугацаагаа хойшлуулахад хүргээд байна. Тус улсад халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг гуравдугаар сарын 20-ны өдрөөс сулруулахаар төлөвлөж байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.