ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэв.

ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэв.

Чехийн Праг хот дахь Оросын элчин сайдын яамны байрладаг гудамжны нэг хэсгийн нэрийг өөрчилж Украины баатруудын гудамж гэж нэрлэхээр болжээ. Праг хотын Коруновачни гудамж байрладаг 6-р дүүргийн зөвлөлийн энэ шийдвэрийг Праг хотын захирагчийн албаны тусгай комисс, хотын зөвлөл баталсан тухай тус хотын захиргааны төлөөлөгч Ян Хабр мэдэгджээ.

2020 оны хоёрдугаар сард Праг хотын 6-р дүүргийн эрх баригчид Оросын элчин сайдын яамны байрны өмнөх талбайг Борис Немцов агсны нэрэмжит болгож байжээ.

Хабрын хэлснээр Коруновачни гудамжны нэрийг өөрчилснөөр оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүй гэнэ.  Учир нь нэрийг нь өөрчилсөн 150 м хэсэгт зөвхөн захиргааны байрууд байрладаг байна.

Праг хот нь Оросын ЭСЯ байрладаг эсвэл ойролцоох гудамж, талбайн нэрийг нь өөрчилсөн ганц хот бус. Үүнээс өмнө Норвегийн Осло хот Оросын ЭСЯ-ны байрны өмнөх гудамжийг “Украины талбай” гэж нэрийг нь сольж байсан бол Литвийн Вильнюс хот Оросын ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэх шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Елизаветагийн хөрөг бүхий алтан зоос 700 мянган еврогоор зарагджээ 2022-03-23

ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авна 2022-03-24

НАТО Украины руу цэрэг илгээхгүй гэсэн байр суурьтай байна. 2022-03-25

Германд “COVID-19” халдвар 318 387 хүнээс илэрсэн 2022-03-25

Австрали эмзэг бүлгийн хүн амаа “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунд хамруулна  2022-03-25

ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэв. 2022-03-26

Олон улсын банк хоорондын шилжүүлгийн SWIFT системийн мэдээлэл 2022-03-26

Японд коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдах шаардлагагүй. 2022-03-28

Орос, Украины төлөөлөгчид хэлэлцээгээ гуравдугаар сарын 29-30-нд хийнэ  2022-03-28

Хятадад коронавирусний дотоодын халдварын 1219 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2022-03-28

Шанхай хотод хөл хорио зарлах болсноо Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. 2022-03-29