Японд коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдах шаардлагагүй.

Японд коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдах шаардлагагүй.

Япон Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 26-ний өдрөөс хойш шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээгээ дор дурдсаны дагуу явуулахаар нийтэд зарлалаа.



1.  Япон Улсад нэвтрэх иргэд (1) шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.

Харин (2) шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаалагдахыг шаардахгүй.

Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорхи нөхцөлийг хангасан гэрчилгээ байх.

(1)Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
(2)Япон болон англи хэлээр доорхи мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
   а) Овог нэр, б) Төрсөн он, сар, өдөр, в) Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, г) Вакцин хийлгэсэн өдөр, д) Вакцины тоо
(3)Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
  -(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
  -“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  -“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
  -“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
  -“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин

(Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)

(4)Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
  (Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
  “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
  “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

2. Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НАТО Украины руу цэрэг илгээхгүй гэсэн байр суурьтай байна. 2022-03-25

Германд “COVID-19” халдвар 318 387 хүнээс илэрсэн 2022-03-25

Австрали эмзэг бүлгийн хүн амаа “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунд хамруулна  2022-03-25

ЭСЯ-ны байр руу хөтлөх гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэв. 2022-03-26

Олон улсын банк хоорондын шилжүүлгийн SWIFT системийн мэдээлэл 2022-03-26

Японд коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бол тусгаарлагдах шаардлагагүй. 2022-03-28

Орос, Украины төлөөлөгчид хэлэлцээгээ гуравдугаар сарын 29-30-нд хийнэ  2022-03-28

Хятадад коронавирусний дотоодын халдварын 1219 шинэ тохиолдол бүртгэгдсэн 2022-03-28

Шанхай хотод хөл хорио зарлах болсноо Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. 2022-03-29

Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотод энхийн хэлэлцээ хийхээр ирлээ 2022-03-29

АНУ-д “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш халдварын 80,000,546 тохиолдол илэрсэн 2022-03-30