Украинд байлдахаар БНСУ-ын есөн иргэн очсон.
БНСУ-ын ГХЯ-ны мэдээлснээр Украинд байлдахаар Солонгосын есөн иргэн Украинд очсон. Гэхдээ И Гуны хамт хил давсан хоёр цэрэг амь нас нь аюулд учрах нь гээд БНСУ-даа буцжээ.
Тэднийг хил дээрээс шууд ковидын карантинд оруулсан бөгөөд дараа нь хууль зөрчсөн хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн юм.
Харин саяхан “International Legion of Territorial Defense of Ukraine” ангийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ солонгос цэргүүдийн талаар ярьсан нь анхаарал татлаа.
Тэрээр “Солонгосчуудаас гадна дэлхийн маш олон орноос сайн дурынхан ирсэн. Гэхдээ ямар орноос, хэдэн цэрэг ирсэн талаар нууц тул дурдаж болохгүй. Ямар ч гэсэн фронтын тэргүүн шугам дээр солонгос цэргүүд байлдаж байгаа. Хаана гэдгийг нь тэдний аюулгүй байдлын улмаас хэлэх боломжгүй. Харин И Гуныг дайны талбарт илгээгүй байгаа гэдгийг л хэлье. Гадаад цэргүүдээс хэн нэг нь амиа алдвал цогцсыг нь бид ар гэрт нь илгээх ч тэдний нэрийг нэг нэгээр нь зарлахгүй” гэж хэлсэн байна.
БНСУ дахь Украины ЭСЯ-наас өгсөн мэдээллээр нийт 100 гаруй солонгос хүн Украины талд байлдах хүсэлтээ ирүүлсэн гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.