БНСУ-д Коронавируст халдварын шинэ тохиолдол 187,213 хүн бүртгэгдэв

БНСУ-д Коронавируст халдварын шинэ тохиолдол 187,213 хүн бүртгэгдэв

БНСУ-д өчигдөр буюу ням гарагт “Ковид-19” халдварын 187,213 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд үүнээс 187,188 нь дотоодын халдвар бол 25 нь зөөрлөгдөн орж ирсэн гэнэ. 

Тус улсад уржнан жилийн 1-р сард анхны "Ковид-19"-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт тохиолдлын тоо 12сая даваад байна. 

Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 287-ээр нэмэгдэж 15,186-т хүрсэн бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон хүндэвтэр өвчтөн 1,273 хүн байгаа бөгөөд өмнөх өдрийнхөөс 57 хүнээр өссөн үзүүлэлттэй байна. Харин нас баралтын хувь 0.13%-тай байна гэж мэдээллээ. 

Харин "Ковид-19"-ийн урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 1-р тун нийт хүн амын 87.6%, 2-р тун 86.7%-тай байгаа бөгөөд нэмэлт тун буюу 3-р тунд нийт хүн амын 63.6%-тай үргэлжилж байна. 

Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт www.Olnodo.com 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.