Солонгос улсад “Ковид-19” халдварын 280,273 тохиолдол шинээр илэрсэн байна

БНСУ-д өчигдөр буюу 3-р сарын 31-ний пүрэв гарагт “Ковид-19” халдварын 280,273 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд сүүлийн 7 хоногийн шинэ тохиолдлуудын дундаж нь 316,305 байна.
Ийнхүү тус улсад анхны "Ковид-19"-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт тохиолдлын тоо 13,375,818 болоод байна.
Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 360-ээр нэмэгдэж 16,590-т хүрсэн бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон хүндэвтэр өвчтөн 1,299 хүн байна гэж мэдээллээ.
Харин "Ковид-19"-ийн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын нэмэлт тун буюу 3-р тунд нийт хүн амын 63.8%-тай үргэлжилж байна.
БНСУ дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.