БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно
БНСУ-ын “Samsung” компани “ iFixit” хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хэрэглэгчдэдээ утас зэрэг хэрэгслээ өөрсдөө засах боломж олгохоор болжээ.
“Samsung” компанийн шинэ хөтөлбөр “Apple” компанийн өмнө нь танилцуулж байсан шинэ үйлчилгээтэй ижил. “Samsung”, “iFixit” компаниуд хамтран Galaxy S20, Galaxy S21 болон Tab S7 Plus загваруудын сэлбэг, багажуудыг гаргах аж. Гэхдээ сүүлийн үеийн S22 загварын утас үүнд багтаагүй байна.
Тус компани шинэ үйлчилгээгээ ирэх зун гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Бие даан засвар хийх програмыг хэрэглэх хэрэглэгчдэд дэлгэц, ар, цэнэглэгчийн оролтыг солих дэлгэрэнгүй заавар өгөх аж. Ингэхдээ хуучин сэлбэгүүдийг “Samsung” компани хүлээн авч, дахин боловсруулах юм байна.
“Apple”, “Samsung” компаниуд АНУ-ын ихэнх муж, Европын Холбоонд мөрдөгдөж эхэлсэн засвар хийх эрхийн тухай хуульд хариу болгон ийм үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.