БНСУ-ын Woori банкны ажилтанг баривчилжээ. 

БНСУ-ын Woori банкны ажилтанг баривчилжээ. 

Өмнөд Солонгосын хамгийн том арилжааны банк болох Woori банканд ажилладаг ажилтныг 60 тэрбум вон хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр баривчилжээ. 

Сөүлийн төв шүүхээс түүнийг гадагшаа оргон зайлах, нотлох баримтуудыг устгах өндөр магадлалтай хэмээн үзэж ийнхүү баривчилсан бөгөөд сэжигтэн 10 гаруй жил тус банкинд ажилласан байна.

2012, 2015, 2018 онуудад тус тус татан авалт хийсэн бөгөөд нийт 61.45 тэрбум вон завшжээ. Тэрээр мөнгөнийхөө зарим хэсгийг төрсөн ахруугаа шилжүүлсэн гэнэ. Түүний төрсөн ах нь Шинэ Зеландад гольфийн төв ажиллуулдаг бөгөөд түүнийг ч мөн баривчлах тушаал гаргаад байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.