АНУ-д 2000 гаруй нислэг цуцлагджээ

АНУ-д 2000 гаруй нислэг цуцлагджээ

АНУ-ын төвийн болон зүүн нутгийн муж улсуудад цасан шуурга шуурч, агаарын температур доошилсны улмаас баасан гаргийн хоёр мянга гаруй хуваарьт нислэг цуцагджээ. 

Цаг агаарын байдал муудаж, эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор пүрэв гарагт 2294 нислэг цуцлагдаж, 7205 нислэгийг хойшлуулсан бол баасан гарагт АНУ-аас явах эсвэл дотооддоо үйлдэх 2075 нислэг цуцлагдаж, 1439 нислэг хойшлогдсон байна. 

АНУ-ын үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, цасан шуурга ихэнх нутгаар долоо хоногийн эцэс хүртэл үргэлжилнэ. Арктикийн хүчтэй урсгал ойртож байгаагийн улмаас тус улсын зүүн болон төв хэсгээр эрс хүйтрэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.